“Бүргэд байгальд тавьж явуулах ёслол” анх удаа болов

“Бүргэд байгальд тавьж явуулах ёслол” анх удаа болов

Бүргэдээр ан хийлгэх уламжлал сүүлийн жилүүдэд дэлхийд танигдаж, үүнийг сонирхох жуулчны тоо жилээс жилд өсөж байгааг нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан онцлов. Үүнтэй холбоотойгоор жилд хоёр удаа “Бүргэдийн баяр” зохион байгуулах болсон. Энэ арга хэмжээний цар хүрээ тэлэхийн хэрээр олон сөрөг үр дагавар гарч байна гэж “Алмакек” бүргэдчдийн холбооныхон саяхан зарласан.

Тухайлбал, зөвхөн жуулчдад үзүүлэх зорилгоор бүргэдийг гаршуулахгүй барьж уядаг, ингэхдээ ихэвчлэн эрэгчин бүргэдийг “олзолдгоос” тоо толгойн тэнцвэрт байдал алдагдаж, энэ төрлийн жигүүртнийг гаршуулж, сургах уламжлал алдагдаж байгааг тэд хэлсэн юм. Тэгвэл тус холбооныхон “Бүргэд байгальд тавьж явуулах ёслол” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр Баян-Өлгийд анх удаа зохион байгууллаа.

Гаршуулаад 4-5 жил болсон таван бүргэдийг энэ үеэр чөлөөлсөн байна. Түүнчлэн бүргэдийг алсаас дуудах, чихмэл хийх зэрэг сонирхолтой уралдаан зохиож, шилдэг таван бүргэд шалгаруулжээ. “Алмакек” холбооныхон энэ арга хэмжээгээ жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай