Дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй нас барлаа

Дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй гэгдэж байсан Египетийн Эман Ахмед Абд Эл Ати 37 насандаа Арабын нэгдсэн Эмират улсын эмнэлэгт өөд боллоо. Тэрбээр өсвөр наснаасаа хойш орноосоо босч чадахгүй болтлоо жин нэмсэн юм. Египет эмэгтэй энэ оны эхээр хагалгаанд орох хүртлээ 498 кг жинтэй байсан бөгөөд Абу Дабигийн Буржеел эмнэлгийн эмч нар түүнийг хэт их жингээсээ болж зүрхний өвчин, бөөрний үйл ажиллагаа доголдсон тул нас барлаа гэж мэдэгджээ.

Хагалгаанд орохын өмнөх зураг.

Хагалгаанд орохоос нь өмнө түүнийг Египетээс Энэтхэг рүү тусгай ачааны онгоцоор хүргэж өгсөн юм. Египет эмэгтэй 11 настайгаасаа жин нэмж, илүүдэл жингийнхээ уршгаар алхаж явахад ч хүндрэлтэй болжээ. Удалгүй тархинд нь цус харваснаас орноосоо босч чадахаа больсон. Гэхдээ Энэтхэгийн Мумбай хотын эмч нар түүнийг үнэгүй эмчлэх санал тавьснаар Энэтхэгт очжээ.

Тэрбээр эхний хагалгаагаар 90 орчим кг жин хасч чадсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг 300 кг хассан гэж мэдээлжээ.

Харин өнгөрсөн тавдугаар сард Ахмед Абд Эл Этиг Арабын нэгдсэн Эмират улсад хүргэж өгсөн юм. Энэ үеэр Бужеел эмнэлгийн 20 гаруй эмч, сувилагчийн баг түүнийг дагалдаж, эрүүл мэндийг нь хариуцаж ажилласан гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай