Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

09 цаг
37 минут

2017-09-25

УИХ-ын гишүүн Н.Энхболд 1.7 , УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 34.4 хувийн санал авчээ.


09 цаг
35 минут

2017-09-25

МАН-ын бага хуралд оролцсон гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.


Монгол Ардын Намын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцэж буй. Харин намын даргын улстөрийн илтгэлийг сонсоод хоёр дахь асуудал болох өнгөрсөн зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг хэлэлцэж байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөртөө багтаж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж амжихгүй бололтой. Хурал маргааш үргэлжилж магадгүй хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. 

Дашрамд сануулахад, тус намын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай