ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд нойтон цас орж, ШОРООН ШУУРГА ШУУРНА

ЦУОШГ-аас 2017 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоногт нутгийн хойд хэсгээр бага зэргийн нойтон цас орж хүйтрэх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 25, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 1-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 25-26, 29-30-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч шороон шуурга шуурна. 27-29-нд ихэнх нутгаар дулаан байх ч бусад хугацаанд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 25-26, 30-1-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 25-26,30-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах ч бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй. 

Зүүн аймгуудын нутгаар: 25-26, 30-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 25,28,30-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 29-30-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-27,30-1нд зарим газраар 15-17м/с хүртэл ширүүсч шороогоор шуурна. 25-28-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 14-19 градус дулаан, 29-30-нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 1-нд сэрүүснэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай