Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 2017 оны есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр БНХАУ-ын болон тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.

Үүний хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж, БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй явуулах аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай