МАН-ын Бага хурал үргэлжилж байна

17 цаг
10 минут

2017-09-25

МАН-ын дарга М.Энхболд: Шахааны томилгоог зогсоох цаг болсон. Хүнийг чадавхи, ур чадвар дээр тулгуурлаж томилдог болоё. Сонгуульд тусалсан, сайн байсан гэдгээр төрийн албанд очдог байсныг болиулья. Хүний нөөцөө эртнээс бэлтгэх, цалин, хангамжийг нь сайжруулах байдлаар бодлогоо өөрчилж шинэчилье.


15 цаг
18 минут

2017-09-25

МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.


Монгол Ардын Намын IX Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Ээлжит Бага хурлын нээлтийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд улс төрийн илтгэлээр эхлүүлсэн юм. Энэ удаагийн Бага хурлаар Өнгөрсөн зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг мөн танилцуулах ажээ. Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Түүнчлэн Бага хурлаар МАН-ын ээлжит XXVIII Их хурлын товыг тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргана. Мөн МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журмыг батлах юм. Бага хурлаар товлосон МАН-ын Их хурлаар ууган намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай