"Game of Thrones"-ийн гол дүр Бран Старк цувралыг орхижээ

Олон үзэгчдийг байлдан дагуулж, телевизийн цувралын хамгийн шилдэг бүтээл гэгдэж буй HBO кино компанийн бүтээсэн "Game of Thrones"-ийн гол баатрын нэг Бран Старкийн дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн Исаак Хемпстид Врайт тус цувралыг орхихоор болжээ. Анх 2011 онд 12 настайдаа уг цувралд дүр бүтээж эхэлсэн Исаак өдгөө 18 нас хүрч, Бирмингемийн их сургуульд тоо үзэх болсон тул жүжигчний амьдралдаа түр завсарлага авах гэнэ.

Сонирхуулахад, Английн жүжигчин Исаак 1999 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн. Тэрбээр "Хаадын тоглоом" цувралд бүтээсэн дүрийнхээ ачаар 34 дэх удаагийн телевизийн цувралын шилдэг залуу жүжигчнээр тодорсон билээ. Анх 2011 онд нээлтээ хийсэн найруулагч Ник Мурфигийн бүтээл "The Awakening" кинонд дүр бүтээж байв. Харин Хаадын тоглоом цувралын эхний бүлгээс хоёр, гурав, дөрөвдүгээр бүлэгт Бран Старкийн дүр бүтээсэн. Харин тавдугаар бүлэгт огт оролцоогүй бол зургадугаар бүлгээс цувралын гол дүрийн нэг болсон юм. Тэрбээр уг цувралаас авсан цалингаа их сургуульд сурахад зориулж, мөнгөө цуглуулж байгаа хэмээн сэтгүүлчдэд ярьж байв. Хэзээ нэг өдөр докторын зэрэгтэй болно гэдэгтээ итгэлтэй байдаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай