Богд хан төмөр замын төсөл хэрэгжүүлнэ

Богд хан төмөр замын төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж Богд хан төмөр замын төслийг концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүний хүрээнд хотын дундуур дайран өнгөрч буй 35 км төмөр замыг ашиглан зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх аж.

Ингэснээр хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд иргэд 15 минут зарцуулж, энэ хэрээр замын түгжрэл буурна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2017 оны 70, УИХ-ын 2016 оны Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай 71 дүгээр тогтоолд Богд хан төмөр замын төсөл хэрэгжүүлэх, барилгын ажлыг нь эхлүүлэх тухай заасан байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай