ЗУРХАЙ: Үсээ засуулбал эд малаар баян болно

Есдүгээр сарын 25-ны даваа гариг. Билгийн тооллын 5. Идэр барилдлагатай хөхөгчин туулай өдөр. Өглөө нар 07.43 минутанд мандан, орой 19.45 минутанд жаргана.

Уг өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал эд малаар баян болно. Ам, хүйс, тахимдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай