Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: АТГ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ

9 дүгээр сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 268 дахь өдөр бөгөөд он дуусахад 97 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ. Харин өдөртөө бага зэргийн хур тунасдас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 5, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2472.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 376.70, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон холбооны тэргүүн С.Одонтуяа хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. 09.00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын атомын энергийн агентлаг хамтран Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд /Хан-Уул дүүргийн уулзвараар урагшаа эргээд/ "Байгалийн цацраг идэвхит материалд тавигдах цацрагийн хяналт" сэдэвт үндэсний сургалт зохион байгуулна.
  3. 14.00 -16.30 цагийн хооронд Төв шуудангийн баруун хаалга, 4 давхарын хурлын танхимд “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрхзүй, бодлогын шинэчлэл, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас Хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт хийнэ.
  4. 11.00 цагт АТГ-ын олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Бүгд Найрамдах Науру Улсад Залуучуудын өдөр тохиож байна.
  2. 1986 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин Choi Yoon-Young мэндэлжээ.
  3. Мөн 1982 оны энэ өдөр "Нууц цэцэрлэг", "Миний нэр Ким Сам сун" зэрэг киногоороо алдаршсан БНСУ-ын жүжигчин Hyun Bin мэндэлжээ.
  4. 1981 онд Белиз улс НҮБ-д элсжээ.
  5. 2003 онд Япон улсын Хоккайдо арал дээр 8.3 баллын хүчтэй газар хөдөлж байжээ. Энэ үеэр 800 гаруй хүн бэртэж гэмтэж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай