НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

14 цаг
17 минут

2017-09-22

НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хангарьд ордонд болж буй НИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөх эсэхийг болон дараагийн НИТХ-ын даргыг сонгон хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Ц.Сандуй Ц.Сандуй Eрөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д МАН ялагдсан тул хариуцлагаа хүлээж,  албан тушаалаа өгч байгаа мэдэгдсэн. Үүний дараа санал хураалт явагдахад хуралдаанд оролцсон нийт 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 


НИТХ-ын 11 дүгээр хуралдаан эхэллээ. Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл, шүлхий зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна НИТХ-ын дараагийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 31-нд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан бөгөөд 60 тэрбумын асуудлыг шалгуулах хүсэлт тавьсан юм. Иймд НИТХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууринд мөн НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэгдэж гарын үсэг зураад байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай