Туршилтын журмаар ургуулсан цагаан будаанаас нэг тн ургац хураана

Туршилтын журмаар ургуулсан цагаан будаанаас нэг тн ургац хураана

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” ХХК нь 2017 онд тус сумын Шар-Ус нэгдүгээр багт туршилтын журмаар 0,7 га талбайд цагаан будаа тарьсан нь амжилттай ургаж өнөөдөр ургацаа хураан авахад бэлэн боллоо. Туршилтын журмаар тариалсан цагаан будаанаас нэг тн ургац хурааж авах төлөвтэй байна. Одоогоор цагаан будааныхаа дээжийг Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулжээ.  Тус компани цагаан будаанаас гадна 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тарьж эхний ээлжинд өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоогоо “Вагро” ХХК-д нийлүүлж эхлээд байна. Компани өнөөдрийн энэхүү ололтдоо тулгуурлан 2018 онд цагаан будааг их хэмжээгээр тарихаар төлөвлөөд байгаа юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай