Ерөнхийлөгчийн хүү хар тамхитай холбоотой нь тогтоогдвол "толгойгүй" болно

Филиппин улсын төрийн тэргүүн Родриго Дутетре улс орноо хар тамхинаас аврахын тулд гэмт бүлэглэлүүдтэй дайн зарласан юм. Түүний энэ санаачилгын үр дүнд 9000 гаруй хүн өөд болж, бас цөөнгүй иргэд баривчлагдсан. Тэгвэл ерөнхийлөгчийн том хүү Паоло нь мөн хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Паолог Хятадын хар тамхины гэмт бүлэглэлийн гишүүн, тэдэнтэй холбоотой ажилладаг гэж сэрдэж буй.

Тэгвэл Р.Дутетре 42 настай хүүдээ хандаж "Хэрвээ чиний буруутай эсэх чинь тогтоогдвол цагдаа нарт чамайг алах тушаал өгнө" гэж хатуухан мэдэгдсэн аж. 

Паолог хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэмээн энэ сарын эхээр сэжиглэж эхэлсэн. Түүнийг ойролцоогоор 1 тонн жинтэй мөс хэмээн нэрлэдэг хар тамхи улсынхаа хилээр нэвтрүүлэхэд оролцсон гэж таамаглаж буй. Паоло нуруундаа маш том шивээстэй бөгөөд энэ нь Хятадын мафийн гишүүн гэдгийг нь нотлох нэг баримт болно гэж Филиппиний хууль сахиулагчид үзэж байгаа. 

Өнгөрсөн лхагва гариг Дутерте Манила хотод өөрийнхөө ажлын өрөөнд хүүгийнхээ хэргийн талаар албаны хүмүүстэй ярилцсан бөгөөд энэ үеэр түүний гэр бүлийнхэн ч гэсэн бусадтай ижил ял эдлэх ёстой, хүүг нь буруутайг тогтоовол цаазаар авах ял оноох нь зөв гэж ярьжээ. Түүнчлэн цагдаагийнхныг Паологийн хэргийг хурдан шийдвэрлэхийг шаардсан бөгөөд, уг хэргийг үнэн зөвөөр шийдэж чадвал хүмүүс өөрийнх нь явуулж буй үйл ажиллагааны талаар элдэв юм ярихаа болино гэж найдаж байгаа гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай