ЗУРХАЙ: Луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Есдүгээр сарын 22-ны баасан гариг. Билгийн тооллын 2. Үл тохирох барилдлагатай хар хулгана өдөр. Өглөө нар 07.39 минутанд мандан, орой 19.51 минутанд жаргана.

Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, хүүхэд үрчлэн авах, гараг од тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаамэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай