Энэ баасан бямба гаригт баахан номтой болох боломж

Энэ баасан бямба гаригт баахан номтой болох боломж

 "Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно. 

Эдгээр өдрүүдэд:

  • "Интерном" англи хэл дээрх номуудыг ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой. Мөн “Монсудар” хэвлэлийн газрын номууд энэ асарт байрлана.
  • “Аз хур” энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа явагдах юм. 
  • “Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулах юм. Багцаар нь авбал бүр ч хямдарна. 
  • Хуучин номын асруудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олж болох юм. 
  • Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаалагдана. Мөн бусад нэрт зохиолчдын шилмэл бүтээлийг зохиолчийн гараас нь авч болох юм.
  • Орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд болон Монголын Орчуулагчдын холбооноос гаргасан номуудыг мөн хямдруулан аваарай. 
  • Зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаалах юм. 
  • Олон улс орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болон шагнал авах ч боломжтой.  
  • Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө
  • Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн
  • “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа
  • “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Баасан гарагт 11:40 цагт нээлтийн үйл ажиллагаа болж 18:00 хүртэл

Бямба гарагийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай