Наадаг вакцин

Томуугийн вакциныг тарьж биш, нааж хэрэглэх болжээ. Өөрөөр хэлбэл, наадаг вакцин бүтээсэн талаараа Америкийн эрдэмтэд мэдээлэв. Тэрхүү наалт бичил зүүнүүдтэй бөгөөд түүгээр дамжин вакцин хүний биед бага багаар орж, шимэгдэн ханиад, томуугийн нян, вирустэй “тулалдах” юм байна.

Эл наалтыг шинжлэх ухааны шилдэг бүтээлээр бүртгэсэн бөгөөд эдийн засагт асар их хэмнэлттэй байх бас нэгэн давуу талыг нь тусгайлан үнэлэх ёстой хэмээн судлаачид ярьжээ. Нөгөөтэйгүүр хүүхэд, багачуудыг тарьж, айлгахгүйгээр вакцинд хамруулах нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд тустай гэж сэтгэл судлаачид дүгнэсэн байна.

Уг нь наадаг вакциныг хоёр жилийн өмнө бүтээсэн бөгөөд туршилтын жилүүдэд үр дүн өндөр байсан учраас өргөн хэрэглээнд гаргах болсон аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай