Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгионы хэлсэн топ 13 ишлэл

Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгионы "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагаас түүвэрлэсэн топ 13 ишлэлийг хүргэж байна.

  1. Талх, сонин хоёр нэг түвшинд үнэлэгддэг үе байсан бол одоо талхнаас илүү үнэлэгдэх цаг ирсэн.
  2. Хэрэв сонин хэвлэгдэхээ боливол иргэдийн төлөө явах хүн байхгүй болно гэсэн үг. Сонинд ажилладаг сэтгүүлчид бол жирийн иргэд, өөрөөр хэлбэл эрүүл сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Жирийн иргэд байгаа цагт сонин хэзээ ч устаж алга болохгүй.
  3. Сонины сэтгүүлч, лам хоёрын аль нь илүү итгэл үнэмшилдээ үнэнч вэ гэсэн асуултад би сонины сэтгүүлч гэж хариулна. Учир нь сэтгүүлч хүн улс төр, эдийн засаг, нийгмийн маш хүнд нөхцөлд итгэл алдахгүйгээр ажлаа хийж чаддаг.
  4. Сонин уншиж байж хүн болдог. Соёлт хүний өглөө сонин уншиж эхэлдэг.
  5. Хүн бүр өглөө кофе уудагтай адил сонин уншдаг байгаасай гэж хүсэж байна. Энэ бол миний эрхэм зорилго.
  6. УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх үеэр хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэл зарлахад би нэг зүйлийг ойлгосон. Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын “гурвалжин” дэлхийн жишгийн дагуу, түүний ноён оргил нь сонин хэвээрээ байгаа юм байна гэдгийг батлан харуулсан.
  7. Өдөр тутмын сонинуудын хамгийн том бахархал бол редакци буюу боловсон хүчин юм. Тэд өөрсдийн гэсэн цензур, шалгуур, үнэт зүйлтэй.
  8. Ёс зүйн кодекс байсан, байгаагүй сонин хэзээд ёс зүйтэй байснаараа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгарч чаддаг.
  9. Миний санаж буйгаар үе үеийн хамгийн дорвитой, даацтай эрэн сурвалжлах материалууд бүгд сонины редакциас гарч байсан.
  10. Шударгаар хэлэхэд, өдөр тутмын сонин дангаар оршин тогтнох боломж сул. Харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нэгдэж, дундуурыг нь дүүргэж, бие биеэ дэмжиж явбал илүү түргэн хөгжих боломжтой юм.
  11. Мэдээлэл, мэдлэг гэсэн хоёр ойлголт бий. Цахим сонин буюу сайт мэдээллийг ард түмэнд түгээдэг бол өдөр тутмын сонин мэдлэгийг соёлт нийгэм рүү “шахдаг”.
  12. Сонин өнгөн  талаасаа уйтгартай мэт харагддаг боловч үеийн үед хамгийн загварлаг, шинэлэг байсаар ирсэн.
  13. Энэ оны сүүлээр юм уу, ирэх жилийн эхнээс Өдөр тутмын сонинуудын холбооны зүгээс олон улсын болоод дэлхийн шинж чанартай албан ёсны уулзалтуудад нь оролцоод явъя гэж байгаа. Үр дүнд нь Монгол гэдэг улс буцаад дэлхийн түвшинд ойртож очих юм. Одоо бол хол байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай