МҮЭХ-оос Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэлээ

МҮЭХ-оос Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэлээ

МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөрчлийн гурван талт хөдөлмөрийн хамтын маргааныг улсын хэмжээнд эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэх шийдвэрийг 21 аймаг дахь үйлдвэрчний эвлэлийн нийт 36 эвлэлийн холбоо хуралдаж гаргасан.

Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа олон сараар өнгөрч байгаа учраас уг хамтын маргааныг зайлшгүй эхлүүлэх шаардлагатай тулгарсан хэмээн тус холбооны зүгээс мэдээллээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхий зөвлөл өчигдөр хуралдаж ийм шийдвэр гаргах болсон. Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэлэлцэх үүргийг хүлээсэн.

Харамсалтай нь Олон улсын валютын сантай 2019 он хүртэл нэмэхгүй гэсэн нөхцөлтэйгээр Засгийн газар гэрээ байгуулаад байна” гэдгийг хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр мэдээж улс төрийн тогтворгүй байдалтай байгаа ч Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах Үндсэн хуулийн заалттай. Монгол Улсын Засгийн газар үүргээ биелүүлээгүй учраас хариуцлагаа хүлээх ёстой.

Багш нар өнөөдөр өөрсдийн хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө эрхээ эдэлж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай