ЗУРХАЙ: Үсээ засуулбал эрлэгтэй учирна

Есдүгээр сарын 20-ны лхагва гариг. Билгийн тооллын 30. Үл зохилдох барилдлагатай цагаан нохой өдөр. Өглөө нар 07.36 минутанд мандан, орой 19.55 минутанд жаргана.

Уг өдөр бар жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, ажилчин авах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал эрлэгтэй учирна. Мэснээс болгоомжил.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай