Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Багш нарын шаардлагын асуудлаар Хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ

9 дүгээр сарын 20-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 263 дахь өдөр бөгөөд он дуусахад 102 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 30, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2475.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 377.20, вон 2.18 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 13.31 цагт сар битүү болно.
  2. Улаанбаатарын зөвлөлгөөн “Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт Төр-Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар үргэлжилнэ.
  3. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  11.00 цагаас Монголын нам бус иргэдийн холбоо, Хариуцлага үүрэх иргэдийн хөдөлгөөн, Оюутан залуусын төлөөлөл хамтран "Төрийг цэвэрлэхийн төлөө залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна" хэвлэлийн хурал зарлалаа. Тэд дуулиан тарьсан 60 тэрбумын хэрэг болон оффшор данс эзэмшигчдийн талаар мэдээлэл хийнэ.
  4. МҮЭХ-ны байранд 12.00 цагт Багш нарын шаардлагын асуудлаар Хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдээлнэ.
  5. 09.00 цагт Монголын архитекторуудын эвлэлийн байранд "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД, КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт зөвөлгөөн болно.
  6. Live conference center төвд 11.00 цагаас Баянгол дүүргийн 15-р хороо болон 20-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  7. Live conference center төвд 12.00 цагаас Мэргэжлийн хяналтын орон тооны бус байцаагч нарын хууль бус албан шаардлага, дүгнэлтээс болж иргэн Б.Батдэлгэр хэрхэн хохирч буй талаараа мэдээлэл хийнэ.
  8. 12.00 цагт Баянгол дүүргийн 3-р хороо Хараагүйчүүдийн 90 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн арга хэмжээ болно. 
  9. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс “Эх орны хөгжил үндэсний үйлдвэрээс” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  10. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Зорчигч тээврийн нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэлд албан ёсоор тайлбар хийнэ.
  11. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тус суманд хууль бусаар уул уурхайн олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Тайланд улсад Залуучуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. 1987 онд БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох  Brown Eyed Girls-ийн дуучин, жүжигчин Gain мэндэлжээ.
  3. 1984 онд Ливан улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны гадна нэгэн амиа золиослогч довтолж, 22 хүний амийг авч оджээ.
  4. Мөн өнөөдөр Герман улсад Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай