Шанхайн төв замд 14 жил саад болсон байшинг нураалаа

БНХАУ-ын Шанхай хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй авто замын голд байрладаг байшинг 14 жилийн дараа нураалаа. Хотын удирдлагууд замаа өргөжүүлэхийн тулд уг байшинг нураах хүсэлтээ олон жилийн өмнө гаргасан ч харамсалтай нь, уг байшинг эзэмшигчидтэй тохиролцож чадаагүй юм. 

Засгийн газраас тухайн барилгын эздэд нөхөн олговор олгохыг арга замаар замын ажлыг зохицуулахаар оролдсон ч хүлээж аваагүй. Тиймээс бусад байшинг нурааж, зам барих төслөө үргэлжлүүлсэн. Үр дүнд нь дөрвөн эгнээ замын дунд машинууд уг байшинг тойрч гарахаас өөр арга үлдээгүй юм.

Орон нутгийн хэвлэлд онцолсноор уг байшинг нураахад ойролцоогоор 90 минут зарцуулсан гэнэ.

Түүнчлэн 14 жил гүрийсэн байшингийн эзэд нөхөн олговорын талаар дахин хэлэлцээд зөвшөөрчээ. Засгийн газраас 2.7 сая юаныг нөхөн олгохоор болжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай