Өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо 38 саяар өсчээ

Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо 10 гаруй жил дараалан буурч байгаад өнгөрсөн оноос дахин нэмэгджээ. Италийн Ром хотноо танилцуулсан НҮБ-ын жил тутмын илтгэлд ийн дурдсан байна. Уг баримт бичгээс үзвэл өнгөрсөн онд манай гаригийн хүн амын 11 хувь буюу 815 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 38 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ойрхи Дорнод, Африкт болж буй зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган гачиг, үер ус нь оршин суугчдын амьдрал доройтох гол хүчин зүйл болсныг НҮБ-ын харьяа байгууллагууд болох Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүүхдийн сан тайландаа тэмдэглэжээ. Дэлхийн хэмжээнд тураалтай, таваас доош насны 155 сая хүүхэд бий аж. Өлсгөлөнтэй тэмцэх талаар улс төрийн зориг гаргаж, шаардлагатай арга хэмжээ авахыг НҮБ дэлхийн улсуудад уриаллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай