Хамгийн хөөрхөн бүсгүйчүүдтэй 15 улс

Одоогоор дэлхий 195 улс бий. Тэдгээр орнуудаас хамгийн хөөрхөн бүсгүйчүүдтэй 15 улсыг "The Daan" цахим сайт зарлажээ. Энэ жагсаалтад ямар улсын бүсгүйчүүд багтсан бэ?

1. Швед

Шведүүд хамгийн хөөрхөн бүсгүйчүүдтэй улсыг тэргүүлэв. Эндэхийн бүсгүйчүүд өндөр, ихэнх нь хөх нүдтэй, өндөр оюун ухаантай байдаг гэж магтжээ.

2. Бразил

Хөлбөмбөгийн их гүрэн бразилчууд сайхан хүүхнүүдээрээ бас алдартай. Энэ улсын бүсгүйчүүд аялах дуртай бөгөөд өндөр боловсрол эзэмшиж, биеийнхээ эрүүл мэндэд гоц гойд анхаардаг. Мөн гэр бүлдээ ихээхэн анхаарч, уламжлалаа сахиж чаддаг гэнэ.

3. Украин

Жагсаалтын гуравдугаарт украин бүсгүйчүүд багтжээ. Тэднийг өөлөх муу үг олдохгүй аж.

4. Дани

Аливаад тууштай байдлаараа дани бүсгүйчүүд бусад орны эмэгтэйчүүдээс ялгардаг.

5. Аргентин

Аргентин эмэгтэйчүүд биеэ хэрхэн авч явахаа мэддэг гэнэ.

6. Колумб

Колумб бүсгүйчүүд хар, бор өнгөтэй үстэй байдгаараа бусад латин эмэгтэйчүүдээс ялгардаг. Мөн тэд гэр бүлийн үнэ цэнийг дээдэлдэг аж.

7. ОХУ

Орос бүсгүйчүүд ухаалаг, өөртөө итгэлтэй байдлаараа бусдаас илүү гардаг.

8. Венесуэль

Халтар царайтын нутгийнхан урт үс, гоолиг биетэй гэдгээрээ бусдаас ялгарна. Тиймдээ ч дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлж, дэлхийн мисст байнга дээгүүрт өрсөлддөг билээ.

9. Итали 

Итали эмэгтэйчүүд загварын өндөр мэдрэмжтэй. Өөртөө итгэдэг байдал, бардам зан нь тус улсын эмэгтэйчүүдийн гоёл, чимэглэл гэж хэлж болно.

10. Нидерланд

11. Канад

Канад бүсгүйчүүд гоолиг сайхан биетэй, соёлтой байдгийн дээр маш өндөр боловсролтой. 

12. АНУ

13. Австрали

Ногоон тивийн бүсгүйчүүд яаж хөгжилдөхийг мэддэг улс. 

14. Их Британи

Олон үндэстний бүсгүйчүүд энэ улсад бий. Тэд ухаалаг, үзэсгэлэнтэй бас өндөр боловсролтой. Мөн загварийн мэдрэмж сайтай.

15. Филиппин

Шар тивийнхнээс ганц Филиппин улсын эмэгтэйчүүд багтжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай