МАН-ын Бага хурал 25-нд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулахаар товлолоо. Тус хуралдаанаар Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар ярих болов уу гэсэн таамаг байсан ч зөвхөн дээрх товыг тогтоогоод таржээ. Бага хурал даваа гаригт эхлэхээр буй бөгөөд үүнээс долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Тиймээс ээлжит чуулганы эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох бололтой. Ерөнхий сайдыг шинээр томилох хуулийн хугацаа ирэх сарын 6-нд дуусах юм.

Уншигч таны бодлоор дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ? Түүнийг хамгийн түрүүнд ямар ажлыг хийж, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна вэ? Та өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай