Алтай таван богдод Израилийн таван иргэн сураггүй болов

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт орших Монголын хамгийн өндөр уул болох Алтай таван богдод Израилийн таван иргэн хөтчийнхөө хамт сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр 10.17 цагт аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт өгчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, хилийн цэргийн 10 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 11.30 цагт гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Б.Анхбаяраас энэ талаар тодруулахад, “Аймгийн төвөөс Алтай таван богд хүртэл 220 орчим км. Израилийн таван иргэн, казах хөтчийн хамт өчигдөр (уржигдар) 14.00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан, уулнаас 20 км-ийн наана машинаа үлдээж, цааш явган явсан байна” гэв. Эрлийн баг ажиллаж буй бөгөөд 18.00 цагийн үед тэднийг олоогүй байгааг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан хэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай