ЗУРХАЙ: Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ

Есдүгээр сарын 14-ний пүрэв гариг. Билгийн тооллын 24. Үл зохилдох барилдлагатай хөх луу өдөр. Өглөө нар 07.28 минутанд мандан, орой 20.07 минутанд жаргана.

Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, ад зэтгэрийг номхотгох, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гуя, шилбэ, хонгондоо мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай