Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Ангийн дарга-2018" чуулга уулзалт болно

9 дүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 257 дахь өдөр бөгөөд он дуусахад 108 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 24, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 377.50, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаа 14.00 цагт Батлан хамгаалахын их сургууль дээр болно.
  2. МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол 14.00 цагаас МУБИС-ийн Б байрны 3 давхарт Урлагийн зааланд болно.
  3. Ангийн дарга нарын тулгамдсан асуудалыг шийдвэрлэх зорилгоор Ангийн дарга-2018 чуулга уулзалтыг 14.00 цагаас Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулахаар боллоо.
  4. Хан-Уул дүүрэг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбосон зам, гүүрийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа 14.00 цагт Хан-Уул дүүргийн 3-р хороо Эрчим хүчний гудамжинд болно.
  5. Монголын банкны холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2017” арга хэмжээний нээлт Шангри Ла зочид буудалд 08.30 цагт болно.
  6. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар Төрийн ордонд 12.40-13.00 цагийн хооронд хэвлэлийн бага хурал хийхээр боллоо. 
  7. 10.00 цагт Монгол улсын эрдмийн их сургуулийн Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эрдэмтэд хуралдана. 
  8. 09.00 цагт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлнэ.
  9. “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласантай холбогдуулан мэдээлэл хийнэ.
  10. “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 14.00 цагаас “Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадмыг 2017 оны есдүгээр сарын 16-нд зохион байгуулах талаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1991 оны энэ өдөр БНСУ-ын Afterschool хамтлагын гишүүн Nana (Lim Jin-Ah) мэндэлжээ.
  2. Өнөөдөр Непалд Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
  3. Мөн өнөөдөр Румын улсад Инженерүүдийн баяр болж байгаа юм байна.
  4. 2000 онд Microsoft компани цоо шинэ бүтээгдэхүүн болох Windows ME-г худалдаанд гаргажээ.
  5. 2003 онд бүх нийтийн санал асуулгаар Эстони улс Европын холбоонд нэгдэхийг зөвшөөрчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай