Египтийн түүхэн дурсгалт газар порно зураг авсан хэмээн сэжиглэн, Австрали зурагчинг баривчилжээ

Бельгийн фото модель Мариса Папен, Австралийн гэрэл зурагчин Жессе Уолкер нарыг Египтийн түүхэн дурсгалт газар порно зураг авсан хэмээн сэжиглэж, баривчилсан хэрэг гарчээ. Модель болон зурагчин нар нүцгэн зураг авхуулах үеэр орон нутгийн дөрвөн хууль сахиулагч тэднийг насанд хүрэгчдийн сайтад зориулсан зураг авч байна хэмээн саатуулжээ.

Гэрэл зурагчин Уолкер энэ талаар "Nine" цахим сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Тус улсад тав дахь удаагаа зураг авч байна. Ийм үл ойлголцол анх удаагаа гарлаа. Би Египтэд аялах дуртай тул энэ улсын түүхэн газруудыг үргэлж биширч, хүндэлдэг" гэж ярьжээ.

Бельгийн модель Мариса Папен иймэрхүү нүцгэн зургаараа алдартай. Тэрбээр дэлхийн 50 гаруй оронд зочилж, нүцгэн урлагийн бүтээл болж байв. Харамсалтай нь, Египтийн цагдаа нарт энэ талаар хичнээн тайлбарлаад ч ойлгоогүй бөгөөд эцэст нь зурагчин эр 25 ногооны авлига өгч байж, тэднээс салсан гэнэ.

Египт улс түүх дурсгалын олон байгууламжтай, жуулчдын сонирхлыг багагүй татдаг ч гэлээ аялал жуулчлалын салбар ер хөгжөөгүй. Тиймээс ч энэ салбараас олж болох их хэмжээний хөрөнгө, мөнгөө олж чаддаггүй хэмээн шүүмжлүүлдэг билээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай