ДЦС-4 ТӨХК-ийн под станцад гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн  хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага 12:20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу 10, 14, 18, 26, 30 ангийн гал түймэр унтраах 6 тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна. Одоогоор гал түймэр унтраах, 18, 26 ангийн бүрэлдэхүүн гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Галын улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай