ДЦС-4 ТӨХК-ийн под станцад гарсан гал түймэр гарав

ДЦС-4 ТӨХК-ийн под станцад гарсан гал түймэр гарав

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн  хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага өнөөдөр 12:20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу 10, 14, 18, 26, 30 ангийн гал түймэр унтраах 6 тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Одоогоор гал түймэр унтраах, 18, 26 ангийн бүрэлдэхүүн гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Шалтгаан нь хараахан тодорхой болоогүй байна.Галын улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай