Танилц: Apple-н 10 жил ба шинэ загварууд

Apple компаний арван жилийн ойд зориулсан онцгой загварууд болох iPhone X, iPhone 8 ба 8 Plus, Apple Watch, Apple tv 4k танилцууллаа. 

Ихээхэн хүлээлт үүсгээд байсан  шинэ загваруудтай танилцъя.

iPhon X буюу Арав  загварын гол онцлог: Нэвтрэх код нь  чиний царай байх болно

  • 5,8 инчийн дэлгэцтэй
  • Нүүр болон ар тал нь зурагддаггүй шилэн дэлгэцтэй
  • Нүүрний хувирлыг толины тусгал мэт дуурайх эможиуд нэмэгдсэн
  • Усны болон тоосны хамгаалалттай
  • Камерны эппэкт 1.000.000 төрлийнх

iPhone 8 загварын гол онцлог: Утасгүй цэнэглэгчтэй

  • iPhone 8 нь 4.7 инчийн Retina дэлгэцтэй
  • Qi стандартын утасгүй цэнэглэгчтэй нийцдэг
  • Өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалсан
  • Ар ба нүүрэн тал нь зурагддаггүй шилэн хийцтэй бол ирмэг нь хөнгөн цагаан
  • Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гурван өнгөний сонголттой
  • Үнийн хувьд iPhone 8 нь $699 (128GB), $849 (256GB) хоёр хувилбартай

 

  • iPhone 8 Plus нь 5.5 инчийн Retina
  • Шинэ A11 Bionic процессор нь 6 цөмтэй, 64 битийн ажиллагаатай
  • 3 цөмтэй график процессор нь AR, VR хэрэглээг дэмжих зорилготой
  • Сайжруулсан 12 МП камерын өнгөний филтер
  • Цэгийн ялгарал нэмэгдэж 4k нарийвчлалтай 240 frame/sec дүрс бичдэг 
  • iPhone 8 Plus нь $799 (128GB), $949 (256GB) хоёр хувилбартай

Есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд худалдаанд гарна.

APPLE WATCH SERIES 3 загварын гол онцлог: LTE холболттой болсон тул мэдээллийг гар утасгүйгээр ч авдаг

Ухаалаг бугуйн цаг Apple Watch 3 дахь шинэчлэл

  • Зүрхний хэмнэл хэмждэг багажтай
  • LTE холболттой болсон тул мэдээллийг гар утасгүйгээр ч авдаг
  • Siri ухаалаг харилцагчтай болсон тул Apple Watch-той ярьж болохоор болжээ

Үнийн хувьд Series 3 загвар нь $399-ийн үнэтэйгээр есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд худалдаалагдаж эхэлнэ. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай