Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайш хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг  14 хоног тутамд хийж байна.  2017 оны есдүгээр сарын 12-нд  “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр /Барс захын ар/, Геологийн лаборатороос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайш хайшлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулав

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай