Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104”

ХНХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Уг үйлчилгээний төвд ажиллах дохионы хэлний хэлмэрчдийг өнөөдөр 11.00 цагт шалгаруулах юм байна. Манай улсад өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 100.993 иргэн бий гэсэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа байдаг. Тэдний 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй юм байна. Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээж буй гэнэ. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүн төөрсөн тохиолдолд тусгай дугаар 104 рүү залгаснаар тухайн хүнд байршлын мэдээллийг нь хэлж өгөх гэнэ.

Мөн энэ утсаар дамжуулан такси дуудвал жолооч нь харааны бэрхшээлтэй иргэнийг гэрээс нь авч, очих газарт нь хүргэж өгнө. Сонсголын бэрхшээлтэй иргэн гэрт нь ус алдлаа гэхэд тусламж дуудаж чадахгүй. Харин тусгай дугаар руу залгаж, дохионы хэлмэрчтэй холбогдсоноор асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэх юм байна. Уг төвийг энэ сарын 16-нд нээнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай