Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Монгол Улс ногоон зээлийн сантай болно

9 дүгээр сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 256 дахь өдөр бөгөөд он дуусахад 109 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 23, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2459.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 377.00, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.26 цагт сар тал болно.
  2. 14.00 цагт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулиудийн сурагчдыг уг үйл ажиллагаанд хамруулж, тэдэнд монголын үндэсний сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг танилцуулан үзүүлж тоглолт зохион байгуулах гэж байна.
  3. Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн” төвд 11.00 цагаас Төв аймгийн Заамар сумын малчид “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд тус суманд “ Эрдэнэсийн эрэг” компанид хууль бусаар олгосон хайгуулийн лицензийг цуцлуулахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийнэ. 
  4. Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн” төвд 11.30 цагаас "Монгол Улс ногоон зээлийн сантай болно”, Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт тогтвортой санхүүжилтийн форум есдүгээр сарын 14-нд зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. 
  5. Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн” төвд 12.00 цагаас “Эрдэнэт” үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлэхээр албан шаардлагыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлж тэмцэж эхэлсэн талаар хэвлэлийн хурал зарлаж байна.
  6. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛАЛ” үндэсний форумыг 09.00-16.20 цагийн хооронд Holiday Inn зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1974 онд Монголын сүмоч Нямжавын Цэвэгням (Кёкүтэнхо Масарү) мэндэлжээ.
  2. Өнөөдөр Олон улсын шоколадны өдөр юм байна.
  3. Мөн өнөөдөр Мавритий улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож байгаа юм байна.
  4. 1980 оны энэ өдөр "Хөгжилтэй Чун Ян", "F4" зэрэг киногоороо олны танил БНСУ-ын алдарт жүжигчин Han Chae-young мэндэлжээ.
  5. 1968 онд Албани улс Варшавын гэрээнээс гарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай