ЗУРХАЙ: Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэгшинэ

Есдүгээр сарын 13-ны лхагва гариг. Өнөөдөр билгийн тооллын 23, Үл зохилдох барилдлагатай харагчин туулай өдөр. Өглөө нар 07.26 минутанд мандан, орой 20.09 минутанд жаргана.

Уг өдөр хонь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, гараг од тахих, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэгшинэ. Элэг, сүүж, хөлөндөө мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай