Хөрөнгө оруулалтыг нь шийдвэл жилд 80 вагон угсарна

Хөрөнгө оруулалтыг нь шийдвэл жилд 80 вагон угсарна

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон хувийн хэвшлийнхэн хамтран Ачааны вагон угсрах цехийг өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад оруулсан. Тус цехэд угсарсан ачааны тав, тавцант хоёр вагоныг тээвэрт явуулжээ. Монгол инженерүүдийн угсарсан вагоноор өнгөрсөн сарын 16-наас хойш Багануураас Улаанбаатар руу 30 мянган тонн нүүрс тээвэрлээд байгаа аж.

Ачааны вагон угсрах цех энэ жил 20 хагас, тавцант таван вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тэдний угсарч буй ачааны вагон нь 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн нь 88 шоо метр, цагт 120 км хурдлах хүчин чадалтай юм байна. ОХУ, БНХАУ-аас импортолдог ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг аж.

Тэгвэл дотоодод угсарсан ачааны вагоныг 30-32 жил ашиглах боломжтойг албаныхан дуулгав. Хөрөнгө оруулалтыг нь шийдвэл тус цех нэг жилд ачааны 80 вагон угсрах боломжтойг цехийн инженер, техникийн ажилтнууд нь ярьжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай