"БАЛДОРЖ" шагнал гардуулах ёслол эхэллээ

Сэтгүүлчдийг бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулж, байнгын формтой байхыг “шаарддаг” их хурд өнөөдөр барианы зурхайд хурдан “хүлгүүдээ” тосож авахад бэлэн болжээ. Тухайлбал, Монголын сэтгүүлзүйн салбарынхны шударга өрсөлдөөний хамгийн нэр хүндтэй талбар болж чадсан, босго өндөртэй, БАЛДОРЖ шагналын шилдгийн шилдэг бүтээлийн эзнийг тодруулаад ес дэх жилтэйгээ золголоо. БАЛДОРЖ шагналын эзэн уран бүтээлчийг тодруулахын тулд Шүүгчдийн зөвлөл жилд дөрвөн удаа хуралдаж, шүүн тунгаадаг билээ. 

Тэгвэл энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд эхэллээ. Ес дэх удаагийн тэргүүн шагналтныг тодруулах арга хэмжээнд уламжлал ёсоор Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд хуран чуулж байна.

Дашрамд сануулахад, энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 36 сэтгүүлч нийт 66 бүтээл ирүүлсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай