ЗУРХАЙ: Морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Есдүгээр сарын 12-ны мягмар гариг. Өнөөдөр Билгийн тооллын 22. Түлэх барилдлагатай хар бар өдөр. Өглөө нар 07.25 минутанд мандан, орой 20.11 минутанд жаргана.

Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хот тосгоны суурь тавих, бурханд залбирах, сан тавиулах, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Эм найруулах, золиг гаргах, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Цээжин биедээ мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай