Ирма хар салхины үеэр төрсөн охиндоо "Шуурга" хэмээх нэр өгчээ

АНУ-ын Майами хотод Ирма хар салхины улмаас хот тэр чигээрээ усанд автаад буй. Хичнээн хүчирхэг гүрэн байсан ч байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж буйг дэлхийн хэвлэлийнхэн онцолж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт гуравдугаар зэрэглэлийн хар салхитай үеэр Флоридад нэгэн эмэгтэй төрөх рүү явах замдаа төрж, охинтой болжээ. Энэ талаар Майамигийн цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд шуурганаар төрсөн охиндоо эцэг, эх нь "Шуурга" хэмээх онцгой нэр өгчээ.

"Энэ ертөнцөд шинээр ирсэн Найри Стромд баяр хүргэе. Манай ажилтан эх, охин хоёрыг эмнэлгээс гаргаж, зочид буудал руу аюулгүй хүргэж өглөө" гэж Майамигийн цагдаагийн газар онцолсон юм.

Ирма хар салхины улмаас Флорида мужийн 6.3 сая хүн орон гэрээ орхих тушаал авсан. Салхи намжтал эх, охин болон эцэг гурав гэртээ бус зочид буудалд, аюулгүй газар түр орогнох аж. Одоогийн байдлаар энэ хар салхины улмаас 25 хүн амиа алджээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай