Харвэй хар салхины эсрэг 31 сая доллар босгосон АМЕРИК ХӨЛБӨМБӨГЧИН эрийг баатрын ёсоор угтаж авав

Өнгөрсөн наймдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 2 хүртэл АНУ-ын Техас муж улсад болсон Харвэй хар салхины улмаас 71 хүн өөд болж, улсад 70 тэрбум ам.долларын хохирол учирсан билээ. Америкчууд хар салхины улмаас хохирсон иргэдэд туслах янз бүрийн аян өрнүүлсэн. Тэр дундаас Америк хөлбөмбөгийн "Хьюстон Тексас" багийн довтлогч Жэй Жэй. Уатт илүү онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний эхлүүлсэн хандивын аянаар 31 сая ам.доллар цугларч, хохирсон иргэдэд туслах санд хандивласан юм.

Тэгвэл NFL-ийн шинэ улирлын нээлтийн тоглолтод баг нь гэртээ "Жексонвил" хотын багийг угтан авахад Жэй. Жэй Уаттыг үзэгчид баатрын ёсоор угтан авчээ. Нэрт довтлогч мужийнхаа далбааг намируулсаар талбайд орж ирэхэд үзэгчид бүгд суудлаасаа босож, хүндэтгэл үзүүлсэн юм.

Жэй. Жэй Уатт өнгөрсөн сард улирлын өмнөх тоглолтын үеэр өөрийн твиттер хуудсандаа хохирсон олонд туслах аян өрнүүлж байгаагаа зарласан. Түүний анхны зорилго нь 200 мянган ам.доллар цуглуулах байсан бол энэ мөнгөнөөс давж, бүр 31 сая ам.доллар цугларсан байна. Нэрт хөлбөмбөгчин эр өөрийн хөрөнгөөр 12 ачааны тэрэг бүхий хүнс хандивласан бол NFL-ийн тоглогчдын холбооноос 10 мянган ам.долларыг Уаттын буяны санд хандивлажээ.

 

Сонирхуулахад, энэ жил 28 настай Жэй. Жэй Уаттын элэнц эмээ 99 настай бөгөөд өнгөрсөн ням гаригт сүм рүү явахдаа ачинцарынхаа өмсгөлөөр гангарсан юм. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай