УДБЭТ хүмүүнлэгийн зорилгоор “Учиртай гурав”-аа тоглоно

УДБЭТ хүмүүнлэгийн зорилгоор “Учиртай гурав”-аа  тоглоно

УДБЭТ-ын хамт олон Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тэмдэглэх хүрээнд “Хүмүүнлэг Монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор үндэсний сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь тоглох юм байна. Тоглолт есдүгээр сарын 13-ны 15 цагт эхлэх бөгөөд үүний өмнө үзэгчдэд уг дуурийн тухай танилцуулж уран бүтээлчидтэй уулзалт зохион байгуулах ажээ.  

Тоглолтод Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, БХЯ, Нийслэлийн БЗД-ийн 18-р хороо, ХУД-ийн 16-р хороо, СБД-ийн 14-р хороо, БГД-ийн 7-р хороотой хамтран нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулийн сурагчид, БХИС-ийн харьяа “Тэмүжин Өрлөг” дунд сургуулийн сурагчид, Налайх дүүргийн ЗХ-ний 350-р цэргийн ангийн шинэ сонсогчид, ЗХ-ний 310-р ангийн албан хаагчид, Нийслэлийн 4 дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулна.

Хүүхэд багачуудад халуун сэтгэлийн урмын үгтэй дурсгалын зүйлс, сонгодог урлагийн талаар мэдээлэл бүхий танилцуулга бэлэглэж, дурсгалын зураг авахуулах аж.  

Мөн тус театрынхан Монголын соёл урлагийн ажилтнуудын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулах спортын тэмцээнүүдэд амжилттай оролцоно гэдгээ үнэнч үзэгчиддээ амлаж байгаа юм билээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай