"АK47"-гийн эцэг Калашниковын хөшөөг Москвад байрлуулахаар болжээ

Зэр, зэвсгээрээ алдартай ОХУ-д хамгийн түгээмэл галт зэвсэг бол "AK47" болон "AK74" юм. Тэгвэл энэ зэвсгийн загварыг зохион бүтээсэн мэргэжилтэн Михайл Калашниковын хөшөөг Москвад байрлуулахаар болжээ.  

Нийт 7 метр орчим өндөртэй уг хөшөөг Оросын алдарт уран барималч Салават Чербаков бүтээж байгаа аж. Түүнчлэн уг хөшөөг ирэх оны тавдугаар сард, ялалтын баярын өдрөөр Москвад сүндэрлүүлэх юм. Хөшөөг Кремлиний ойролцоо Арморын талбайд босгох гэнэ.

Уран барималч Чербаков бүтээлийнхээ талаар "Тэр өөрийнхөө бүтээсэн зэвсгийг гартаа атгасан байдлаар хөшөөг хийж байгаа. Гэхдээ энэ нь хэн нэгэнтэй дайсагналцах санаа агуулаагүй. Зүгээр л төгс бүтээл гэдгийг нь тодотгохыг хүсэж байна" гэж ярьжээ.

Калашников бол ОХУ-ын армийн генерал, зохион бүтээгч байв. Нэрт зохион бүтээгч 1919 онд төрсөн бөгөөд 2013 онд 94 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр нийт 19 хүүхэдтэй айлын 17 дахь нь болж төрсөн. Нэрт зохион бүтээгч зургаан насандаа өөд болохоо дөхсөн ч азаар амьд үлдсэн байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай