Энэтхэгийн "Хүн могой" амьдралаа өөрчлөх хагалгаанд орно

Энэтхэгт амьдардаг 16 настай Шалини Ядав хэмээх охин бусдаас онцгой. Түүний арьс зургаан долоо хоног тутамд гууждаг тул "хүн могой" хэмээх хочтой болжээ. Тэгвэл Ядав охинд туслах аяны хүрээнд амьдралаа өөрчлөх хагалгаанд орохоор буурал тивийг зорьсон байна.

Түүний арьс улам хатуужиж, хөдөлгөөнгүй болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлийнхэн нь цаг тутамд чийгшүүлэх арга хэмжээ авдаг гэнэ. Харамсалтай нь, охины гэр бүл тун ядуу тул зохих эмчилгээг хийлгэж чадаагүй тул нас ахихын хэрээр охин бусдын тусламжгүйгээр өөрөө явж, хөдөлж чадахаа больсон аж.

Шалини охины талаар сонссон орон нутгийн хандивлагчид түүнд туслахаар шийдэж, Европын эмнэлгүүдэд хандсан бөгөөд Испанийн нэгэн эмнэлэг түүнийг эдгээх саналыг нь хүлээн авсан байна.

Шалини хоёр дүүтэй. 15 настай Сежал болон 8 настай Прайс нар нь эрүүл, бусдын адил өсөж торниж буй. 

Харин Испанийн Малага хотод байдаг Виржин де ла Викторья эмнэлгийн эмч нар хагалгааны дараа түүнийг бусдын тусламжгүйгээр алхаж чаддаг болно гэдэгт итгэлтэй байгаа аж. "Хүн могой"-д орон нутгийн удирдлагуудаас авхуулаад маш олон хүн дэмжлэг үзүүлсэн. Үүний дотор Энэтхэгийн мэдээллийн нэгэн агентлаг маш онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд охины амьдралын талаар янз бүрийн сурвалжилга хийсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн юм.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай