Монгол, Японы цэргийн алба хаагчид ус зайлуулах хоолой барив

Монгол, Японы цэргийн алба хаагчид ус зайлуулах хоолой барив

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Японы Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам” сургалт, дадлага энэ жил ус зайлуулах хоолой сэдвээр явагдлаа. Зэвсэгт хүчний барилга, инженерийн чиглэлийн зургаан анги, байгууллагаас 30 гаруй алба хаагч оролцож, ус зайлуулах хоолой барих онолын мэдлэг олсноо дадлагаар баталгаажуулав. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн ойролцоо япончуудын заавраар ус зайлуулах хоёр ч хоолойг манай цэргүүд барьжээ.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар найм хоног үргэлжилсэн сургалт, дадлагын төгсгөлд “Техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улсын цэргийн инженерүүдийн мэдлэг, туршлагаас манай цэргийн инженерүүд суралцах боломж олдсонд баяртай байна. Энэ сургалт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх барилга, инженерийн ротын бэлтгэлийг хангахад онцгой үүрэгтэй” гээд сургалт удирдсан Японы алба хаагчдад талархал илэрхийлсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай