ЗУРХАЙ: Луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Есдүгээр сарын 10-ны ням гариг. Өнөөдөр Билгийн тооллын 19. Арвидах барилдлагатай цагаан хулгана өдөр. Өглөө нар 07.27 минутанд мандан, орой 20.16 минутанд жаргана.

Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал, сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, хүүхэд үрчлэн авах, угаал үйлдэх, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана. Бугуй, шилбэ, ууц, нууцын оронд мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай