Poh Kay Ping: Хятадын зах зээл рүү байгалийн хий нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна

Азийн нүүрсний салбарын томоохон чуулга уулзалт "COAL Mongolia 2017" долоо дахь удаагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын экспортын орлогын 30 хувийг бүрдүүлдэг нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Өнөөдөр төмөр замаар нүүрс тээвэрлэхэд учирч буй хүндрэлийг хэлэлцэж байгаа юм.

Энэ жилийн чуулганы гол онцлог нь “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” ба мөн  олон улсад нэр хүнд бүхий компанитай энэ жилээс хамтран зохион байгуулахаар болсон.

Монголд арав дахь жилдээ хөрөнгө оруулалт хийж буй TIAN POH Resource-ийн гүйцэтгэх захирал Poh Kay Ping:

Монгол Улстай цаашдаа урт хугацаагаар хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Манай компанийн урт хугацааны зорилт бол Монголын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд явагдана. Цаашлаад Хятадын зах зээл рүү байгалийн хий нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Монголын агаарын бохирдлын шалтгааны нэг нь түүхий нүүрсийг шууд түлдэгт оршино. Хэрэв нүүрсийг боловсруулаад байгалийн хий болгосны дараа ашиглавал агаарын бохирдлыг арилгах боломжтой гэж харж байна. 2020 он гэхэд байгалийн хийгээ эх орондоо нийлүүлэх зорилттой ажиллаж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай