"Улаанбаатар түншлэл-2017" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

"Улаанбаатар түншлэл-2017" олон улсын үзэсгэлэн яармагийг  2017 оны есдүгээр сарын 7-10 өдрүүдэд "Мишээл Экспо" төвд зохион байгуулж  байна.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг "Эрүүл хүнс-Эрүүл Монгол Хүн", МҮХАҮТ-аас  "Худалдааг хөнгөвчлөх" жил болгон зарласантай холбогдуулан  зах зээлийг өргөжүүлэх зорилготой.  Дөрөв хоног үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех улсуудын аж ахуйн нэгжүүд оролцоно.  Энэхүү үзэсгэлэнгээр барилга, барилгын материал, уул уурхай, мэдээллийн технологи, машин техник хэрэгсэл, эм эмийн бүтээгдэхүүн, гоо сайхан, ноос ноолуур, зэрэг 160 гаруй бараа бүтээгдэхүүн дэлгэх юм. Үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаа явуулж өөрийн компанийн шинэ бүтээгдэхүүний дээжээс амтлуулан азтан шалгаруулан гарын бэлгээ өгөх ажээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай