"Game of Thorens" киноны жүжигчид нь солигдсон 9 дүр

Бүх цаг үеийн хамгийн алдартай цуврал гэгдээд буй "Game of Thrones" цувралын долдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болоод дууссан. Дараагийн бүлэг бүр 2019 онд гарахаар төлөвлөж байгаа. Тэгвэл уг кино нийт долоон цуврал 67 анги гарсан билээ. 2011 оноос хойш үзэгчдийг байлдан дагуулж буй тус цувралын турш жүжигчид нь солигдсон 9 дүрийг танилцуулья.

9. Даарио Нахарис

Гуравдугаар бүлэгт Данерисийн хайртай залуугийн дүрд Их Британийн жүжигчин Эд Скрейн тоглож байв. Харин дөрөвдүгээр бүлгээс Нидерландын жүжигчин Майкл Хуйсман түүнийг орлох болсон билээ. Скрейн цувралын явцад "The Transforter Refueled" киноны гол дүр бүтээх санал авснаар уг цувралыг орхих болсон гэдэг.

8. Берик Дондаррион

Австралийн жүжигчин Давид Майкл Скотт эхний ангиас Берикийн дүрийг бүтээсэн бол гуравдугаар улирлын дараагаар Ричард Дормер түүнийг орлох болжээ. Шалтгаан нь тодорхойгүй.

7. Гурван нүдэт хэрээ

Гурван нүдэт хэрээний дүрийг анх Струан Роджер бүтээж, олны сонорт хүргэсэн. Гэхдээ тавдугаар бүлгээс оскарын шагналд нэр дэвшиж байсан жүжигчин Макс вон Сидов гурван нүдэт хэрээ болсон бөгөөд үзэгчид ч энэ дүрд хайртай билээ.

6. Томмен Баратеон

Эхний хоёр бүлэгт Серсей Ланнистерийн хүүгийн дүрд Каллум Варри тоглосон. Энэ дүр дөрөв болон тавдугаар бүлэгт онцгой үүрэг гүйцэтгэх болсноор кино багийнхан хөвгүүнийг илүү туршлагатай нэгнээр солих шаардлага гарсан бөгөөд гуравдугаар бүлэгт Мартин Ланнистерийн дүр бүтээсэн жүжигчин Дин Чарлес Чапмэнийг сонгосон билээ.

5. Селисе Баратеон

Станнис Баратеоны эхнэрийн дүрийг хоёрдугаар улиралд ганц л удаа харсан билээ. Хожим энэ дүр илүү чухал үүрэг гүйцэтгэх болсноор Тара Фитзжералд уг дүрд томилогдсон.

4. Дикон Тарли

Жүжигчин Фредди Строма Диконы дүрийг зургадугаар бүлэгт бүтээсэн. Тэрбээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч "Time After Time" киноны зураг авалт давхацсан тул уг шоуг орхисон юм. Улмаар Том Хоппер Тарли удмын нүүр царай болсон түүхтэй.

3. Шөнийн хаан

Дөрөв болон тавдугаар бүлэгт шөнийн хаанын дүрийг Ричард Брэйк бүтээсэн бол зургадугаар бүлгээс Словакийн жүжигчин Владимир Фурдик орлох болжээ.

2. Мерселла Баратеон

Мерселлагийн дүрийг анх Ирландын жүжигчин Аймее Ричардсон бүтээсэн. Тэгвэл Томменийг сольсон шалтгаанаар тавдугаар бүлгээс Нелл Тайгер Фриг сонгосон юм.

1. Уул

Уулын дүрийг гурван жүжигчин бүтээсэн түүхтэй. Нэгдүгээр бүлэгт Австралийн жүжигчин Конан Стивенс уул шиг том эрийн дүрийг бүтээсэн боловч хэт өндөр зардалтай байсан тул больжээ. Хоёрдугаар улирлаас түүнйийг Иан Вайт орлох болж, дөрөвдүгээр бүлгээс одоогийн хүчирхэг эр Хафпор Жулиус Борнссон бүтээх болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай