Тейлор Свифт дээд амжилт тогтоов

Тейлор Свифт дээд амжилт тогтоов

Дуучин Тейлор Свифт “Reputation” шинэ цомог гаргах гэж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ нь дуучны зургаа дахь цомог бөгөөд арваннэгдүгээр сарын 10-нд албан ёсоор худалдаанд гаргахаар болжээ. Түүнчлэн тэрбээр эл цомогтоо багтсан “Look what you made me do” шинэ дууны клипээ “MTV video music awards 2017” шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчдэд хүргэсэн юм.

Уг дууг ая зохиогч Жек Антонофф болон Их Британийн “Right said Fred” хамтлагийн гурван гишүүнтэй хамтран зохиожээ. Нийт дөрвөн минут үргэлжлэх тус клипийг гарсан даруйд нь буюу ердөө л есөн цагийн дотор Youtube хуудсаар 14 сая хүн үзэж, уг дуу нь iTunes-ын рейтингийг тэргүүлж, мөн Spotify хөгжим түрээсийн үйлчилгээний хэрэглэгчид уг клипийг дөрвөн сая удаа татан авч, дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай