Нийтийн тээвэрт хамгийн өндөр орлого авч ирсэн гурван жолоочийг шагнав

Нийтийн тээвэрт  хамгийн өндөр орлого авч ирсэн гурван жолоочийг шагнав

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг жолоочийн дэмжлэгтэйгээр төвлөрүүлэх зорилгоор  орлогын хязгаарыг хамгийн өндөр хувиар  давуулан биелүүлсэн тээврийн хэрэгслийн  гурван жолоочийг шалгарууллаа.

2017 наймдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 01-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл тус бүрийн орлогыг хянан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын жолооч нарын дунд  зарлан зохион байгуулсан.

Тус аяны дүн гарч өнөөдөр “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-ийн хурлын танхимд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

“1-Р БАЙР” эзэлсэн тул “ЭРДЭМ ТРАНС” ХХК-ийн 13-037 гарааш дугаарын тээврийн хэрэгслийн  жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа 

“2-Р БАЙР” эзэлсэн тул “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын 2-р баазын 02-024 гарааш дугаарын тээврийн хэрэгслийн  жолооч Д.Нэргүй Ц.Бямбаням

“3-Р БАЙР” эзэлсэн тул “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын 1-р баазын 01-012 гарааш дугаарын тээврийн хэрэгслийн  жолооч Ү.Жавхлантөгс П.Баатарсүрэн тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Мөн энэхүү аяныг үргэлжлүүлэн ес, аравдугаар саруудад дахин зохион байгуулахаар “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-наас санаачлан ажиллаад байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай